Төрийн соёрхолт, "B Production"-ийг үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Жаргалтай” хэмээх шинэ уран бүтээл хийжээ.
Шинэ бүтээлээ тэд ютбүүт сувгаараа цацсан бөгөөд дуучин Д.Болд өөрийн нүүр хуудсандаа “MONGOL POP 3” цомог дуусаж эхний нээлтийн дуугаа “Жаргалтай” хэмээн нэрлэж, Монгол ардын харилцаа дуу байдаг шиг МПоп харилцаа дуу ийм байх болов уу хэмээн товшуур хөгжмийн хөг эгшгээр хэмнэл хийн бүтээл болгон та бүхэндээ хүргэж байна" хмэээн постлов.
“Жаргалтай” дууны үгийг Соёлын тэргүүний ажилтан, зохиолч Х.Болор-Эрдэнэ бичсэн бол аяыг Д.Болд өөрөө зохиожээ.