Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 11 сар 08
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” УСК АНУ-д болж буй “Free Speech Film” олон улсын кино наадамд оролцож байна.
Тус наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд “Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. Энэ нь тус киноны 19 дэх олон улсын шагнал юм.
"Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө тоглосон.
Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ. “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.