МУСТА Б.Пүрэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй 30 хүнд тоглолтынхоо тасалбарыг бэлэглэлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 15

   Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо,  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ны “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа толилуулах гэж байгаа билээ. 

Тэгвэл тэрбээр тус тоглолтынхоо 30 тасалбарыг "Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг"-ийнхэнд бэлэг болгон барьсан тухайгаа дуулгалаа. 

   Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт 4 дэхь жилдээ болох гэж байгаа юм. Уг тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх