Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 03 сар 04
Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аажимдаа тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд гар утас, iPad, зурагт олон цагаар үзэх буюу дэлгэцийн донтолтод өртөх нь ихэссэн.
Иймд хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хэдэн цаг байх ёстой талаарх мэдээллийг хүргэж, дэлгэцийн зохистой хэрэглээг дэмжихийг уриалж байна.
Нэмж мэдээлэхэд хүн насан туршдаа дунджаар долоон жилтэй тэнцэх хугацааг цахим сүлжээнд зарцуулдаг. Өдөрт гурваас дээш цаг зарцуулах нь өсвөр насныханд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.