Төв аймгийн зам дээр гарсан ослын улмаас 275 хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 06

Төв аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалжээ.

Энэхүү судалгааны хүрээнд 2010 онд 132 хэрэг гарч 51, 2011 онд 192 гэмт хэрэгт 59, 2012 онд 161 гэмт хэргээс 61, 2013 онд 180 гэмт хэрэг гарч 71 хүн нас барсан байна.

Энэ оны 10 сарын байдлаар  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 удаа гарч 92 хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, 33 иргэний амь нас хохирч, иргэд байгууллагад 128.943.010 төгрөгийн хохирол учирчээ.

Сүүлийн 5 жилд Төв аймгийн нутаг дахь авто замд 737 хэрэг гарч, 275 хүн авто ослын улмаас нас барсан нь жолооч нарын хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулан явдаггүй зэрэг жолооч нарын хариуцлагагүй байдлууд нөлөөлсөн байна.

Иймд Төв аймгийн нутаг дахь авто замд хөдөлгөөн үйлдэж буй жолооч нар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх