Спорт
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 07 сар 23
Тун удахгүй “Парис-2024” зуны олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд манай улсын баг тамирчид эхнээсээ олимпийн хотхоныг зорьж байгаа.
Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго.
Өмнөх удаагийн буюу 2020 оны Токиогийн олимпийн наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзан “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж байсан билээ.
Тэгвэл тэрбээр энэ удаад энэ уламжлалаа үргэлжлүүлэн олимпийн эрх авсан тамирчдаа дахин урамшуулж, Монгол Улсын Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд үүсээд байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.