Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 07 сар 25
Дорноговь аймаг, Сайншанд сум. 2, 4, 6 дугаар багт 07.24-ний өдрийн 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 11:09 цагт очиж Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын орон сууцны байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 2 суудлын автомашин, 1 автобус усанд авсан байсныг 14:35 цагт татан гаргаж нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний аюулгүй байдлыг хангажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.