“HARANGA Unplugged” тоглолт ирэх аравдугаар сарын 26, 27-нд болно

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 3 цагийн өмнө

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг өнгөрсөн наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан.

Тэгвэл тус хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр “HARANGA Unplugged” тоглолтыг хийх гэж байна. Эл тоглолт ирэх аравдугаар сарын 26, 27-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болох аж.

Тасалбарыг www.ticket.mn-ээс авах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх