Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 06
Одоогоос олон жилийн өмнөх явдал юмдаг. Дүү маань ЕБС-ийн бага ангийн сурагч байхдаа ангийнхан нь нэгэндээ туслах зорилгоор мөнгө хураасан гэдэг.
Ингэхдээ багш нь “Боломжтой нь 500, боломжгүй нь 200 төгрөг хураалгаарай” гэсэн байдаг юм. Бид дүүгээс “Чи тэгээд хэдийг өгөв” хэмээн асуувал мань эр сайн дураараа боломжтойн тоонд орж, 500 төгрөг хураалгасан гэж бөөн инээдэм болж байсан нь гэнэт санаанд оров.
Угтаа бол үүнтэй төстэй үйл явдал саяхан нэгэн дунд сургуульд болжээ. Энэ удаад сурагч өөрөө амьжиргааны төвшнөө тодорхойлоогүй харин багш нь сугалаа сугалуулсан юм байх. Нэгэн танилын маань хүүхэд ЕБС-ийн дунд ангид суралцдаг юм.
БШУЯ-аас энэ хичээлийн жилд ахлах болон дунд ангийн сурагчдад түрээсийн сурах бичиг ашиглуулахаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, ЕБС-ийн дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46.9 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ингэхдээ багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөг төлнө гэж заасан юм билээ.
Харин дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104135 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэхээр шинэ журамд заажээ. Үүнд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдах юм. Гэвч зарим сургуулийн багш нар сугалаа татуулж сурагчдынхаа амьжиргааны төвшинг тодорхойлсон гэнэ.
Өөрөөр хэлбэл, нийт сурагчдын амьжиргааны төвшин болон ар гэрийн нөхцөл байдлын талаархи судалгаанд үндэслэлгүйгээр зөвхөн сугалаа сугалуулаад л хэн нь сурах бичгээ түрээсээр ашиглахыг шийдсэн байх юм. Орон сууцтай болох хүүхдээ цэцэрлэгт оруулах зэрэгт сугалаа сугалах дүүрсэн хэрэг гэж бодоход амьжиргааны төвшинг энэ маягаар тодорхойлно гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл гэхээс өөр юу гэх билээ
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.