Ургац хураалтын ажил дуусаагүй байхад импортын будааны хэрүүл дэгдээд буй. Өнөөх “алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэр л болж байна.
Тиймээс энэ бүгдэд няцаалт хийх зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “49 мянган тонн улаан буудай импортлохыг ганц компанид биш, нийт таван компанид олгосныг ташаа мэдээлж байна. Нэг нь спиртний үйлдвэр, бусад дөрөв нь гурилын үйлдвэр байгаа. Эдгээрийг сонгохдоо Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалт шиг ажиллаж, шийдвэр гаргадаг” хэмээн мэдэгдсэн.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Улаанбаатар гурил” ХХК, “Од” групп, “Жавхлант буудай” ХХК, “Миллхаус” ХХК, “Орхон мандал” ХХК, “Өег гурил” ХХК, “Баганат гурил” зэрэг гурилын үйлдвэрүүдийн төлөөллийг уулзалтад авчирсан харагдсан. Тодруулбал хамгаалалтын баг бүрдүүлсэн хэрэг.
Харин 49 мянган тонн будаа импортлох таван ААН дунд нэг спиртны үйлдвэр байгаа аж. Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар энэ нь манай архины магнат “АПУ” компани аж. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн буурийг нь зассан энэ архины үйлдвэр 9000 тонн будаа импортлох эрхийг гардсан байна. Тэгэхээр 9000 тонн будаанаас хэчнээн сая литр спирт үйлдвэрлэж ард түмнээ хордуулахыг мэдэх юм алга. Ямартай ч “АПУ” компани 9000 тонн будаагаар гурил үйлдвэрлэж хэрэглэгчдээ хямд нийлүүлэхгүй байх.
За энэ ч яахав, спирт үйлдвэрлэгчдийн олон дахин нугардаг наймаа. Тэгэхээр дээр дурдсан албаны мэдээллийг дамжуулбал, “Од” групп Улаанбаатар болон Сэлэнгээс нийт 7000 тонн улаан буудай авсан бөгөөд цаашдаа 30 мянган тонныг авах төлөвлөгөөтэй гэнэ. Түүнчлэн “Инжосэ” ХХК Булган аймгаас 200 тонн улаан буудай авсан. Цаашдаа 650 тонныг худалдан авах бол “Милл хаус ХХК нийт 30-40 мянган тонн улаан буудай авах төлөвлөгөөтэйгээс 18 мянган тонныг Дархан, Эрдэнэт хотоос аваад байгаа аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.