"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах ХХХ удаагийн уралдаан”-ы аймаг, нийслэлийн шилдгүүд тодорлоо

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 10 сар 23

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 30 дахь удаагийн уралдаан амижлттай зохион байгуулагдаж байна.

Анхан шатны шалгаруулалтыг аймаг, нийслэл, дүүргүүд өөрсдөө зохион байгуулсан бөгөөд энэхүү наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Хоёр үе шаттай зохион байгуулагдсан тус наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 85 улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 5780 сурагч, зургаан аймгийн 30 сургуулийн 2300 сурагч оролцон, авьяас билгээ сорьсон бол хоёрдугаар шатанд аймаг нийслэлийн 25 сургуулийн найрал дууны баг буюу 1300 сурагч тунан үлдсэн юм.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд: Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн Найрал дууны хамтлаг

2. Дэд байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг

3. Гутгаар байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын “Олонлог Эгзэ” сургуулийн найрал дууны хамтлаг

4. Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн багш Д.Барсболд тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд -Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургуулийн “Одод” хамтлаг

2. Дэд байранд -Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн “Ундарга” хамтлаг

3. Гутгаар байранд -Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн “Diamons” хамтлаг

4. Шилдэг удирдаач багш -Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн Ш.Ариунчимэг багш тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд -“Гёте” Олон улсын бүрэн дунд сургуулийн найрал дууны хамтлаг

2. Дэд байранд -Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

3. Гутгаар байранд -Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

4. Шилдэг удирдаач багш – “Гёте” Олон улсын бүрэн дунд сургуулийн Б.Баасансүрэн багш тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд: Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн найрал дууны хамтлаг

2. Дэд байранд: Канад сургуулийн найрал дууны хамтлаг

3. Гутгаар байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

4. Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш О.Дорждэрэм тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг

2. Дэд байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг

3. Гутгаар байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Эгшиглэнт аялгуу” хамтлаг

4. Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр сургуулийн хөгжмийн багш МУСТА Б.Батбаатар тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

1. Тэргүүн байранд: Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

2. Дэд байранд: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

3. Гутгаар байранд: Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

4. Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн багш С.Цэрэнпил тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШИЛДГЭЭР:

Нийслэлийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

Харин хоёрдугаар шатны шалгаруулалтад нийслэлийн төрийн болон төрийн өмчийн бус 19 сургууль, Увс, Ховд, Завхан, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгуудын шилдэг 6 найрал дууны хамтлаг оролцож, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

ТЭРГҮҮН БАЙР:

Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ын 65-р сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг

ДЭД БАЙР:

Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг

ГУТГААР БАЙР:

Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг

:Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” найрал дууны хамтлаг

ТУСГАЙ БАЙР: Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ын 62-р сургуулийн найрал дууны хамтлаг

Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ:

Хан-Уул дүүргийн ЕБ-ын 18-р сургуулийн найрал дууны хамтлаг

ШИЛДЭГ УДИРДААЧ БАГШ:

Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн удирдаач багш Ө.Байгалмаа

ШИЛДЭГ УДИРДЛАГА:

Ховд аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн захирал У.Саруулзаяа нар тус тус шалгарсан юм.

Уралдааны Гала тоглолт 10 дугаар сарын 26-ны 13:00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж, шилдгүүд шагналаа гардаж авна.

Энэ удаагийн уралдаант наадамд хөдөө орон нутгаас шалгарсан хамтлагууд ирж оролцож байгаа бөгөөд өргөн цар хүрээтэй болж буйгаараа онцлогтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх