Гавьяатуудын “хуучрашгүй” зураг түүхийг сөхөв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 22

Монголын хошин урлагийнханы "Алтан үе"-ийн төлөөлөлөгчид хамтдаа гэрэл зургаа авахуулж байсан нь өдгөө "Гавьяатуудын хуучрашгүй" зургаар тодров. Жүжигчин МУГЖ Д.Сосорбарам тайз, дэлгэцийн олон бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг мөнхлөн үлдээсэн. Тухайлбал, Догшин хутагтын сахиус, Илүү сартай зун, Атга нөж зэрэг бүтээлүүдийг нэрлээд байвал түүний тоглосон дүрүүд дуусашгүй. 

Мөн алиа хөөрхөн, хүүхэд зантай МУГЖ Б.Туяа мөлхөө жаалаас авахуулаад хөгшин эмгэний дүрийг чадварлаг сайн бүтээдэг.  Түүнийг монголчууд “Бондгор” Туяа хэмээн өхөөрддөг.

Со гавъяат, Батзаяа, Чаминчулуун нар анх хошин урлагийн гарааг тавьж байсан билээ. Түүний “Хэрвээ би..”, “Цэрэг эрийн шүлэг” зэргийг нь одоо ч хүмүүс цээжээрээ мэдэх биз. Тэрбээр СУИС-иас олон арван шавь нарыг бэлтгэн, залгамж үеэ бэлтгэхэд хичээнгүйлэн зүтгэдэг мундаг багш нарын нэг. Бурхан болооч Д.Батсүх жүжигчин Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд гавьяатуудтайгаа хамтдаа тоглож байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

Тэд 1990 онд анхны үзүүлбэрүүдээ үзэгчдээ хүргэж эхэлсэн гэдэг. Хошин урлагийн театр байгуулагдахад анхлан уулзаж уран бүтээлийн хамтрагч нар болж байсан Гавьяатууд. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх