Хамгийн олон хүн “амь үрэгддэг - 10” кино

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 17
www.moviebodycounts.com сайтаас кино ертөнцийн түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон “Топ - 10” кино жагсаалтыг гаргажээ. Энэхүү сайтад одоогийн байдлаар 101 киног жагсаасан бөгөөд одоогийн байдлаар 836 хүн амь үрэгдсэн үзүүлэлтээрээ “The Lord of the Rings: Return of the King” / 2003 кино жагсаалтыг тэргүүлж байна.
10
305 / We Were Soldiers (2002)
Вьетнамын дайны тухай бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кино 1965 оны тэртээ болсон АНУ ба Хойд Вьетнамын дайны тухай гардаг. Энэ нь АНУ-ын цэргийн хүчнийхэн Вьетнамын эсрэг дайны шинэ тактикаар тулалдсан түүхэн явдал байсан юм. Киноны гол дүрийг Мел Гибсон бүтээсэн ба амь үрэгдсэн 305 хүний 15-ыг нь Мел Гибсон хөнөөдөг байна.
 
9
307 / Titanic (1997)
Нэгэн цагт жившгүй гэгдэж байсан Титаник хөлгийн тухай домогт киног 1997 онд нэрт найруулагч Жеймс Камерон бүтээсэн билээ. 1912 оны дөрөвдүгээр сард анхныхаа аялалыг хийж байсан алдарт Титаник хөлөг 1500 гаруй хүний амийг авч одсон юм. Хөлгийн мөргөсөн мөсөн уулыг 15.000 жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Киноны хамгийн олон хүн амь үрэгддэг хэсэг мөсөн уулыг мөргөсний дараагаар буюу киноны гуравны хоёр дахь хэсэгт гардаг.
 
8
307 / Hard Boiled (1992)
Хонг Конгийн нэрт жүжигчин Чоу Юньфатын тоглосон “Hard Boiled” кино бол 1992 оны экшн жанрын бүтээл юм. Кино зохиолыг Хонг Конгийн найруулагч Жон Ву бичиж найруулсан бөгөөд Холливудын кино ертөнцөд хөл тавихынхаа өмнөхөн бүтээсэн Хонг Конгийн кино ертөнцийн хамгийн сүүлчийнх нь бүтээл юм. Киног бүтээх ажил 1990-ээд оноос эхэлсэн ба “Dirty Harry” (1971), “Bullitt” (1968) киноноос урам авч Хонг Конг хувилбарыг нь хийхийг эрмэлзсэн нь энэ ажээ.
 
7
310 / Grindhouse: Double Feature (2007)
Аймшгийн төрөл жанрын энэхүү киног найруулагч Роберт Родригес ба Квентин Тарантино хамтран бүтээсэн билээ. Нэгийн үнээр хоёр кино үзэх боломжийг өгч нэг өдөр нээлтээ хийж байсан энэ кино нь Родригесийн “Planet Terror”, Тарантиногийн “Death Proof” зэрэг киног хэлж байгаа юм. “Planet Terror” киноны үеэр амьд үхдэл буюу зомби шиг араатантай тэмцдэг бол “Death Proof” кинонд охид, эмэгтэйчүүдийг харгислан хөнөөдөг сэтгэцийн гажигтай алуурчны тухай гардаг. Эдгээр киноны үеэр нийт 310 хүн амь үрэгддэг гэнэ.
 
6
468 / The Lord of the Rings: The Two Towers (2002)
Английн зохиолч, яруу найрагч Жон Рональд Руэл Толкины (1892 - 1973) ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн “The Lord of the Rings” цуврал 2001 - 2003 онд гарсан билээ. Найруулагчаар Шинэ Зеландын нэрт найруулагч Питер Жексон ажилласан бөгөөд энэ анги нь $926.000.000 гаруй ам.долларын ашиг олсноороо одоогийн байдлаар бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон №29 дэх киногоор нэрлэгддэг. Орландо Блумын бүтээсэн Леголасын дүр киноны үеэр амь үрэгдсэн 468 хүний хорин зургааг нь хөнөөсөн байх аж.
 
5
558 / The Last Samurai (2003)
XIX зууны төгсгөлөөр Барууныхантай хийх худалдаа наймааны үүдээ нээж, орчин цагийн хөгжлийнхөө үндсийг тавьсан Япончуудын тухай түүхэн энэхүү киноны гол дүрийг жүжигчин Том Круз бүтээсэн билээ. Энэ явдлыг эсэргүүцсэн дайчин анги самурай нарын бослого тулаан нь 2003 оны “The Last Samurai” киног хийх эхлэл болсон юм. Киноны турш илдээр зэвсэглэсэн самурай нар галт зэвсэгтэй цэргүүдтэй тулалддаг ба 558 хүний амийг авч оддог юм. Кинон дээр ийн дүрслэгдсэн ч бодит байдал дээр үүнээс ч олон хүн амь үрэгдсэн байдаг.
 
4
572 / Troy (2004)
Энэ бол “The Warner Bros. Pictures”-ийн 90 жилийн түүхэн дэх хамгийн “Шилдэг - 50” кино жагсаалтад багтсан дэлгэцийн гайхалтай бүтээл юм. Киноны найруулагчаар Германы кино зохиолч, найруулагч Вольфганг Петерсон ажилласан ба түүний хамгийн амжилттай киноны нэг болсон юм. Киног Гомерийн “Илиада” шүлгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд энэ нь Троя хотноо өрнөсөн 10 жилийн дайны тухай өгүүлсэн баатарлаг туульс билээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Брэд Питт киноны үеэр гардаг 572 амь үрэгдсэн хүний гучин тавыг нь хөнөөдөг байна.
 
3
600 / 300 (2007)
1998 онд гарч байсан комик цувралаас сэдэвлэн бүтээсэн “300” кино нь Фермопилийн дайны тухай дэлгэцийн бүтээл юм. Персийн хэдэн зуун мянган цэргийн эсрэг тулалддаг Спартанчуудын тухай гардаг киноны Леонидас хааны дүрд Жерард Батлер тоглосон байдаг. Тэрээр киноны үеэр гардаг 600 үхлийн гучин хүний амийг хөнөөдөг гэнэ. Киноны үргэлжлэл “300: Rise of an Empire” нэртэйгээр 2014 оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон билээ.
 
2
610 / Kingdom of Heaven (2005)
Орландо Блум, Ева Грин, Жереми Айронс, Лиам Нисон, Эдвард Нортон нарын жүжигчдийн тоглосон “Kingdom of Heaven” (2005) киноны үеэр 610 хүний амь үрэгддэг байна. Кинонд XII зууны үеийн загалмайтны аян дайны тухай гардаг уран зөгнөлт бүтээл юм. Кинонд Орланд Блум Муслимын армийг аврахын тулд Иерусалим руу аялах болно. Урнаар зөгнөж бүтээсэн киноны үеэр гарсан 610 амь үрэгдэгсдийн дөчийг нь Орландо Блум хөнөөх ажээ.
 
1
836 / The Lord of the Rings: Return of the King (2003)
“Box Office”-ийн зах зээлд $1.000.000.000 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон цөөхөн киноны нэг болж чадсан “Бөгжний эзэн” киноны төгсгөлийн ангид гардаг тулааны хэсэг нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан шилдэг кино болсон юм. Чөтгөрийн хүчийг ялан дийлж байгаа тухай гардаг энэ ангийн үеэр Орк (524), Хоббит (2), Тролл (2), Рохиррим (123), Саурон (32), Назгул (6) тус бүр амиа алдсан буюу нийт 836 хүний амийг авч оддогоороо жагсаалтын №1 дүгээрт нэрлэгджээ. 

Сонирхуулахад “Saving Private Ryan” (1998) - 255, “Braveheart” (1995) - 184, “Pearl Harbor” (2001) - 153, “The Resident Evil: Extinction” (2004) - 124, “Apocalypto” (2006) -114, “Kill Bill” (2003) - 95, “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006) - 90, “Gladiator” (2000) - 77 хүн амь үрэгддэг гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх