Сэтгэцийн “өвчтэй - 10” алдартан

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 17
Холливудад сэтгэцийн эмгэгээр өвчилж, зовж шаналж буй алдартнууд цөөнгүй бий. Хэдийгээр авьяас билигтэй, амжилтын оргилд хүрсэн ч гэсэн хүн л учраас та бидний туулж буй зовлон бэрхшээл тэднийг ч тойрч гардаггүй нь ойлгомжтой. Гэхдээ л тэр бүхнийг давж туулан хүчирхэг байж чаддаг тэднээр 
бахархууштай бас хүндэлмээр...
10
Крис Браун
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучин Крис Брауны талаар сүүлийн үед огт өөдтэй зүйл гарахаа больсон билээ. Дуучин Рианнаг цохисноос эхлээд түүний шуугиан дэгдээсэн бүдүүлэг үйлдлүүдийг тоочоод барахгүй. Крис Брауны ихэнх цагаа өнгөрүүлдэг газар нь хорих газар эсвэл нөхөн сэргээх эмчилгээний тасаг болжээ. Түүний амьдралд тохиолдсон энэ огцом өөрчлөлт нь сэтгэл санааны гүн хямрал, стрессийн хурц хэлбэрийн өвчинтэй нь холбоотой болохыг хувийн эмч нь мэдэгдсэн аж.
 
9
Марго Киддер
Нэгэн цагт “Супермен” киноны хатан хаан хэмээгдэж байсан жүжигчин Марго Киддерийн хувийн амьдрал тийм ч амар тайван байсангүй. Тэрбээр сэтгэл гутрал болон ой ухаан нь балартдаг өвчнөөр олон жилийн турш шаналж байгаа юм. Өвчин нь туйлдаа хүрсэн тохиолдол нь 1996 онд тохиосон бөгөөд хотын гудамжинд хаашаа явж буйгаа мартаж ухаан нь балартан төөрч байжээ. Тэр цагаас хойш эмчилгээгээ тогтмол хийлгэж буй учраас сэтгэл санаа нь харьцангуй тогтвортой байгаа ажээ.
 
8
Дрю Кери
АНУ-д арван хүн тутмын нэг нь сэтгэл гутралын өвчтэй гэсэн тоо баримт бий. Энэ өвчин алдартнуудыг төдийгүй инээдмийн жүжигчдийг ч тойрсонгүй. Жүжигчин Дрю Кери 2007 онд өгсөн ярилцлагадаа залуудаа сэтгэл гутралын өвчтэй байсан ба 18 настайдаа бүр амиа хорлохоор завдсан тухайгаа дэлгэжээ. Тэрбээр сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж, цэрэгт явснаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж сэтгэлийн шаналгаа зовиураасаа ангижирсан байна. Мөн урам зориг хайрлах ном унших нь тун үр дүнтэй байдаг гэнэ.
 
7
Диана гүнж (1961 - 1997)
Ээдрээтэй амьдралыг туулсан Диана гүнж сэтгэлзүйн хувьд ч хүндхэн байдалтай амьдардаг байжээ. Өдөр тутмын стресс дарамт нь түүний сэтгэл санаанд гүн гүнзгий нөлөөлсөн байна. Намтар судлаач Пенни Жунор Дианагийн амьдралын талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэрхүү намтарт бичсэнээр Диана гүнж сэтгэл гутрал болон хоолны дуршилгүй болох өвчтэй байсан аж.
 
6
Мел Гибсон
Хүмүүст түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэг болох хоёр туйлт өвчин нь хэт их баярлах, хэт их гутрах болон үзэл бодол нь огцом эсрэгээрээ өөрчлөгдөх шинж тэмдгээр илэрдэг. Жүжигчин Мел Гибсон хоёр туйлт сэтгэцийн өвчтэй. Тухайлбал тэрбээр анх арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмжигч байсан бол хожим нь үүнийг хүчтэй эсэргүүцэгч болсон байна. Мөн түүний зан авир нь зарим үед маш хэрцгий ширүүн хэрнээ заримдаа маш сул дорой, сандруу аж.
 
5
Жоан Роулинг
Итгэмээргүй хэдий ч нэрт зохиолч Жоан Роулинг анхны нөхрөөсөө салснаас хойш сэтгэл гутралын өвчтэй болжээ. Харри Поттер зохиолыг бичиж эхлэх үедээ тэрбээр өглөө болгон бяцхан охиноо үхчихсэн байхвий дээ хэмээн сандарч босч ирдэг байсан тухайгаа ярьсан байна. Энэ мэтчилэнгээр өөрт нь үргэлж л ямар нэг муу зүйл тохиолдохвий гэж түгшдэг хэцүү өвчнөө мартахын тулд зохиол бичдэг байсан бөгөөд энэ нь сайнаар эргэж түүнд амжилт алдар нэрийг авчирсан билээ.
 
4
Элтон Жон
Дуучин Элтон Жон агуу авьяасаараа дэлхийг бишрүүлсэн ч муу зуршилд хэт автсан нь тун тоогүй. Тэрбээр архи ба хар тамхи хэтрүүлэн хэрэглэдгээс гадна сэтгэцийн өвчтэй ажээ. Элтон жин нэмж байгаадаа санаа зовж эхэлснээс хойш хоол тэжээлийг үзэн яддаг болсон аж. Заримдаа хэтрүүлэн идэхээрээ түүнийгээ бөөлжиж гаргахыг хүртэл оролддог байна. Ийнхүү өөртөө сэтгэл хангалуун бус болж улмаар сэтгэцэд нь нөлөөлөх болсон явдал 1970 оноос эхтэй гэнэ.
 
3
Вайнона Райдер
Шоу бизнесийн ертөнцөд багаасаа орсон хүүхдүүд буруу зам руу хальтрах нь элбэг байдаг. Харин Вайнонагийн хувьд муу зуршилд татагдаагүй боловч бүр 12 настайгаасаа байнгын айдас түгшүүртэй байдаг болжээ. Хэдийгээр тэрбээр чадварлаг жүжигчин ч гэсэн кино ертөнцөд хөл тавьж, хүнд хэцүү дүрүүдийг бүтээх дарамт түүнд ахдаж хувийн амьдралд нь сөргөөр нөлөөлсөн юм. Иймээс Вайнано өөртөө анхаарал тавихын тулд Холливудаас холдож түр амсхийсэн удаа ч бий.
 
2
Жим Керри
Жим Керри нэгэн ярилцдагадаа “Миний амьдрал үргэлж л оргил, жалгаар эрээлжилдэг” хэмээжээ. Тэрбээр үргэлжлүүлэн залуудаа энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй маш их бухимдаж гутардаг байсан гэж ярьсан бөгөөд энэ нь бүр ноцтой байдалд хүрч байжээ. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байгаа байдалдаа дасан зохицож сэтгэл санаагаа тайван байлгаж сурсан байна.
 
1
Курт Кобейн (1967 - 1994)
Амьд хөгжмийн домог Курт Кобейны 1994 оны үхэл дэлхий нийтийг цочроосон. Үүнээс улбаалаад түүний хувийн амьдралыг хүмүүс идэвхтэйгээр судалж эхэлсэн байна. Ийнхүү түүнийг сэтгэл гутралын өвчтэй байсныг тогтоожээ. Гэхдээ энэ өвчин нь түүний уран бүтээлийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн ажээ. Куртын гүн гүнзгий гуниг шаналал, сэтгэлийн эмзэг мэдрэмж уран бүтээлүүдэд нь нэвт шингэсэн байдаг аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх