“Аюултай харилцаа” УСК үзэгчдийг байлдан дагуулж байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 17

 


 

 

     Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Аюултай харилцаа" триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноны нээлт энэ сарын 16-ны өдөр "Тэнгис" кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Гэр бүлийн үнэ цэнэ хийгээд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан "сургамжит" киног найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент”, "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид хамтран бүтээсэн байна. Тус кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн  хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ. 

    Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг, А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, СТА С.Ариунбямба, залуу жүжигчин Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг нар тоглож байгаа юм байна. Ингээд тус киноны нээлтээ үйл ажиллагаан дээрээс хийсэн фото зургийн цуглуулагаас хүргэж байна. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх