Тамирчдын хоолонд хийсэн дамскийг Монголдоо шинжлүүлэхээр авчиржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 08 ・ 3
   Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн барилдааны үеэр манай эмэгтэй баг тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл  илэрч, хэвлэлээр шуугиан тарьсан. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бөхбат анх удаа хэвлэлийнхэнд бодит мэдээллийг өглөө.
01

Тэрбээр “Тамирчдын идэх хоол хүнсийг Үндэсний олимпийн хороо хариуцаж бидэнд хүргэж өгдөг байсан. Гэтэл тэмцээний хоёр дахь өдрөөс хоол нь ирээгүй. Ямар сайндаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчиддаа дэлгүүрээс бэлэн гоймон авчирч өгөхөв. Тэр гоймонг идээд дөнгөж өл залгах төдий өнгөрсөн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням бүтэн өдөр хоолгүй өнжсөн. Бэлэн гоймонгоор хооллосноос болоод тамирчдын биед эхний удаад урвал өгч, цаашлаад ходоод нь өвдөж эхэлсэн. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл унасан. Тэгээд арга ядаад өөрсдөө хоол хүнсээ зохицуулах юм болтол Үндэсний олимпийн хорооны ажилтан бидэн дээр хүрч ирээд, “Маргаашийн хоолыг бас захиалж чадсангүй. Та бүхэнд 100 мянган вон өгье. Үүгээр болгож байх уу” гэсэн. Тэр мөнгөөр 20 тамирчныг хооллоход бэрх биз дээ. Тэгээд зарим нэг нь хувиараа гадуур хооллосон. Гурав дахь өдөр нь манай охид багийн барилдааны өмнө өөрсдөө хоол хийж иднэ гээд завсарлагааны үеэр хоол хийж идсэн байдаг юм. Улмаар намайг  ноцтой юм боллоо гээд тамирчид дуудсан. Ингээд доод давхрын хувцасны өрөөнд ортол манай охид идэж байсан хоолныхоо үлдэгдлийг надад үзүүлдэг юм байна. Тэгээд тэдний дутуу идсэн хоолноос нь эмэгтэй хүний өдөр тутмын хэрэглэл гарч ирснийгээ надад харуулсан юм. Тухайн үед охидуудын нэг хэсэг нь уйлчихсан, зарим нэг нь бөөлжсөн байдалтай байсан” гэв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 09/

    Бидний монголчуудыг ингэж дарлаад байхад олипийн хорооныхон юу хиййж байнаа Бүгдий нь халаад шинэ сонгууль явуул

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 08/

    Tegeed uursnuu hiih um uu medrelee

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 08/

    Солонгосууд хийсэн гэж яаж баталж байгаан бэ

    Хариулах