Урлаг
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 10 сар 08
Кино зохиолч, найруулагч Л.Таванбаярын анхны бие даасан уран бүтээл болох "ХҮДЭН” МУСК өнөөдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Тэрээр энэхүү кино зохиолоо өөрийн "ХҮДЭН” романаас сэдэвлэн бичсэн байна. Мөн уг бүтээл нь жил бүр уламжлал болон зохиогдож буй "УЛААНБААТАР” хоёрдугаар кино наадмын нээлтийн киногоор шалгараад байгаа юм. Тус наадам 2014 оны 10-р сарын 08-12-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ажээ. Харин "Хүдэн” кино 2014 оны 10-р сарын 09-нөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Киноны Ерөнхий найруулагчаар Л.Таванбаяр ажилласан бол Ерөнхий продюсероор Ц.Шинэдорж, Ерөнхий зураглаачаар Г.Цэдэнчимэд, Ерөнхий зураачаар Т.Мөнхсарнай нар тус тус ажиллажээ. Мөн гол дүрүүдэд МУСТА Ч.Болд, МУСТА Н.Төмөрбат, МУСТА А.Цэгмэд, МУСТА Н.Ялалт залуу жүжигчин Б.Алтжин, Э.Эмүжин, Б.Пүрэвбат нар тоглосон байна. "ЖААЛХҮҮ ФИЛЬМ”, "ХИШИГТЭН” нэгдлийн хамтын бүтээл болох тус кинонд хүмүүний амьдралын цөөхөн ч болов хором мөч бүхэн үнэ цэнэтэй, утга учиртай, дахин хэзээ ч давтагдашгүй бөгөөд гаргасан алдаа эндэгдэл бүхэн тань хэзээ нэгэн цагт эргээд таны амьдралд арилашгүй хар толбо үлдээдэг юм гэсэн санааг өгүүлжээ. Мөн тус киноны дууг залуусын сонсох дуртай CLICK CLICK BOOM хамтлагийн гишүүн рэпер КА, Зөгий нар хамтран дуулсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.